Copy

АНУ худалдааны алдагдал | Засгийн газрын гадаад өр $328 буурсан | Хятад 2 оператор нэгдэх  | Нүүрсний салбар
2018 оны 9-р сарын 7 Баасан гараг

MNP        -₮16.06                  
₮571       -2.7 %              

JIV           -₮127

₮1,597     -8.64%                 

Хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна

Ард Даатгал IPO Захиалга
Дэлгэрэнгүй үзэх
Шинээр бүртгүүлэх


Ардын цахим мэдээ
АНУ-ын худалдааны алдагдал өссөөр байна
Эх сурвалж: bloombergtv
АНУ-ын гадаад худалдааны алдагдал долоодугаар сард 50.1 тэрбум долларт хүрч өссөн байна. Энэ нь хоёр дахь сардаа дараалан өсөж, зургаан сарын дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.
Дэлгэрэнгүй үзэх
АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас Хятадын хоёр оператор нэгдэж магадгүй болжээ
Эх сурвалж: ikon.mn

Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас 5G технологийн салбарт АНУ-ын өмнө гарахын тулд Хятадын засгийн газар харилцаа холбооны хоёр компаниа нэгтгэх боломжийг судалж байгаа ажээ. Төрийн өмчит гурван компанийн хоёр нь болох China Telecom (CT), China Unicom (CU) хоёр компанийг нэгтгэх саналыг Хятадын дээд удирдлагууд хэлэлцэж байгааг уг асуудалд ойр эх сурвалж Блүүмбергт мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй үзэх
Монголбанк: Засгийн газрын гадаад өр II улиралд өмнөх улирлаас 328 сая доллараар буурсан
Эх сурвалж: bloombergtv
Засгийн газрын гадаад өр II улиралд өмнөх улирлаас 328 сая доллараар буурсан нь сүүлийн 10 орчим улиралд гараагүй үзүүлэлт гэдгийг Төв банк онцоллоо. Хэдий тийм боловч Засгийн газрын өрийн хэмжээ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 898 сая доллараар өсөж, 6.9 тэрбум долларт хүрсэн байна.
Дэлгэрэнгүй үзэх
Нүүрсний салбар цаг хугацаатай уралдаж байна
“Эрдэнэс Тавантолгой” коксжих нүүрсний нөөцөө 1.3 тэрбум тонноор нэмэгдүүлж, “Саусгоби сэндс” компани нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулсан цаг үед “Coal Mongolia-2018” чуулга уулзалт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй үзэх
Хөрөнгийн зах зээлийн мэдээ
"Таван толгой" ХК-аас ирүүлсэн мэдэгдэл
Эх сурвалж: Хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК-ийн түр хугацаанд зогсоод байсан нүүрс борлуулалтын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн явагдаж эхэллээ. Ингэснээр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад – Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих болон коксжих чанаргүй ангиллын нүүрсийг борлуулж байна.

Тавантолгой-Ганц модны боомт чиглэлд нүүрс тээврийн замын ачаалал их байгаагаас 50-70 км урт цуваа үүсээд байгаа бөгөөд тухайн ачаалал буурч, замын ачаалал хэвийн болсон тохиолдолд Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нэмэлтээр нүүрс экспортын үйл ажиллагааг явуулах боломжтой болох юм. 

Борлуулалт зогссон хугацаанд компанийн зүгээс дотоод ажлууд, хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжтой болгож байна.

Дэлгэрэнгүй үзэх
2018/9/6-ны арилжааны мэдээ
Дэлгэрэнгүй үзэх
Энэ и-мэйлийг бусдад түгээхийг хүсвэл
Share
Tweet
Forward
Мэдээ бэлтгэсэн: Ард Секюритиз ҮЦК
 
"Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс  

 

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар

Ард Санхүүгийн Нэгдэл
АРД ПЭЙ ТАТАХ
GoPAY ТАТАХ
Facebook
Twitter
Website
YouTube
Instagram






This email was sent to <<И-мэйл хаяг>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Ард Секюритиз ҮЦК · Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар · Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia

Email Marketing Powered by Mailchimp