Copy
2018 оны 10-р сарын 31 Лхагва гараг
Дэлгэрэнгүй үзэх
Blackstone Resources: Монголд хайгуулын өрөмдлөг хийж эхлэв
Эх сурвалж: bloombergtv
Монголд өрөмдлөгийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ Швейцарын “Blackstone Resources” компани зарлалаа. Тус компани хайгуулын лиценз эзэмшдэг “Шар толгой”, “Ар нуур”, “Суванга” гэсэн ордуудад дээд тал нь 2000 метр хүртэл гүнд өрөмдлөг хийх юм байна.
Дэлгэрэнгүй үзэх
Макро зохистой бодлогын талаар БНСУ-ын Төв банктай хамтран ажиллана
Эх сурвалж: ikon
Монголбанк, БНСУ-ын Төв банкны Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр /Knowledge Partnership Program/-ийн хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болж байна. Хоёр орны төв банкныхан анх 2016 онд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр эл хөтөлбөр хэрэгжиж байсан бол энэ удаа “Санхүүгийн тогтвортой байдал: Макро зохистой бодлогын үр дагавар” сэдвээр хамтран ажиллахаар зорьж байна.
Дэлгэрэнгүй үзэх
Зардлын өсөлт өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэв
Ханган нийлүүлэх сүлжээнд түүхий эдийн үнэ өссөнтэй уялдан дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгчид савангаас эхлээд шөл хүртэлх бүх барааныхаа үнийг өсгөж эхэллээ. АНУ-д Procter & Gamble, Европт Unilever үнэ өсгөх гэж буйгаа саяхан худалдан авагч нартаа урьдчилан сануулсан.
Дэлгэрэнгүй үзэх
Монголбанкны орон нутаг дахь хэлтсүүд 33 кг алт худалдан авчээ
Эх сурвалж: bloombergtv
Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлэх нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх нэг чиглэл гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд орон нутагт дахин хоёр алтны сорьцын лаборатори нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Есдүгээр сарын байдлаар Монголбанк нийт 14.3 тонн алт худалдаж аваад байна.
Дэлгэрэнгүй үзэх
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап компани Хятадынх боллоо
Эх сурвалж: ikon
Японы Софтбанк группээс $3 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт авсныхаа дараа Хятадын Bytedance компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап боллоо. Тус компани нь TikTok нэртэй караокэ, видео аппликэшн, Toutiao нэртэй Хятадын  томоохон мэдээний агрегаторын үйлчилгээг эзэмшдэг.
Дэлгэрэнгүй үзэх
“Petro Matad” компани 40 мянга 557 ширхэг энгийн хувьцаа гаргана
Эх сурвалж: bloombergtv
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани 40 мянга 557 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 0.01 ам.доллараар үнэлэн гаргахаар болсноо зарлалаа. Энэ нь тус компанийн урт хугацааны хувьцааны урамшууллын хөтөлбөрийн нэг хэсэг юм байна.
Дэлгэрэнгүй үзэх
Шинээр бүртгүүлэх
Демо арилжааны системийг шинээр нэвтрүүллээ
Эх сурвалж: Хөрөнгийн бирж
Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг  нэвтрүүлж, ашиглалтанд орууллаа. Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах ач холбогдолтой систем юм.
Дэлгэрэнгүй үзэх
2018/10/31-ны арилжааны мэдээ
Энэ и-мэйлийг бусдад түгээхийг хүсвэл
Share
Tweet
Forward
Мэдээ бэлтгэсэн: Ард Секюритиз ҮЦК
 
"Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс  

Сентрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Сентрал Тауэр, 1 давхар

 

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар

 

Ард Санхүүгийн Нэгдэл
АРД ПЭЙ ТАТАХ
GoPAY ТАТАХ
Facebook
Twitter
Website
YouTube
Instagram






This email was sent to <<И-мэйл хаяг>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Ард Секюритиз ҮЦК · Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар · Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia

Email Marketing Powered by Mailchimp