Copy

Рестораны бизнес өсөлт | 21 ААН нүүрс | АНУ $200 тэрбум татвар  | Монос АНУ экспорт 
2018 оны 9-р сарын 18 Мягмар гараг

Эхний өдрийн анхдагч зах зээлийн захиалгын хэмжээ
Ард Даатгал IPO Захиалга
Ард Даатгал ХК өчигдөр буюу 2018 оны 9-р сарын 17-ны өдөр Үнэт цаасны арилжааны Цан цохих ёслолыг хийж, албан ёсоор үнэт цаасны худалдан авах захиалгыг эхлүүлсэн бөгөөд тус компанийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэд ихээр ирж, үйлчлүүлж байна.
Дэлгэрэнгүй үзэх
Дэлгэрэнгүй үзэх
Шинээр бүртгүүлэх


Ардын цахим мэдээ
ҮСХ: 2018 оны эхний хагаст рестораны бизнесийн орлого 93 хувиар өссөн
Эх сурвалж: bloombergtv
2018 оны эхний хагас жилд рестораны бизнесийн орлого өмнөх оны мөн үеэс 93 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.Мөн нийтийн хоолны салбарын орлого энэ хугацаанд 23.5 хувиар нэмэгдсэн байна. “Resto expo” үзэсгэлэнд оролцож байгаа энэ салбарын аж ахуйн нэгжүүдийн үзэж байгаагаар дотоодын нийтийн хоолны салбарт өрсөлдөгчдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй үзэх
АНУ ирэх долоо хоногоос Хятадын $200 тэрбумын бараанд импортын татвар ноогдуулж эхэлнэ
Эх сурвалж: ikon.mn

Даваа гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын $200 тэрбумын дүнтэй импортын бараанд 10 хувийн татвар ноогдуулж эхлэх хугацааг есдүгээр сарын 24-ний өдөр гэж зарлалаа.

Дэлгэрэнгүй үзэх
АМГТГ: 2018 онд 21 ААН нүүрс экспортолж байна
Эх сурвалж: bloombergtv
2018 онд компаниуд нийт 77 уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулснаас 32 нь нүүрсээ экспортлох талаар тусгасан байна. Үүнээс 21 аж ахуйн нэгж нүүрс экспортолж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
Дэлгэрэнгүй үзэх
Монос групп: Бүтээгдэхүүнээ АНУ руу экспортолно

АНУ-ын “Rymedi”, “Medxes” компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар АНУ-ын зах зээлд гарах боломж нээгдэж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд хүнс, эмийн агентлаг “FDA”-ийн зөвшөөрөл авах ажлыг эхлүүлэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй үзэх
Хөрөнгийн зах зээлийн мэдээ
"АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ
Эх сурвалж: Хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 6 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Ард даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Дэлгэрэнгүй үзэх
2018/9/17-ны арилжааны мэдээ
Дэлгэрэнгүй үзэх
Энэ и-мэйлийг бусдад түгээхийг хүсвэл
Share
Tweet
Forward
Мэдээ бэлтгэсэн: Ард Секюритиз ҮЦК
 
"Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс  

 

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар

Ард Санхүүгийн Нэгдэл
АРД ПЭЙ ТАТАХ
GoPAY ТАТАХ
Facebook
Twitter
Website
YouTube
Instagram






This email was sent to <<И-мэйл хаяг>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Ард Секюритиз ҮЦК · Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар · Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia

Email Marketing Powered by Mailchimp